БНСУ-д зорчих виз авахдаа тус улсын ЭСЯ-ны ажилтнуудын ажилд саад учруулсан үйлдэл гаргавал захиргааны арга хэмжээ авах болсон талаараа мэдээлжээ.
Тодруулбал Солонгос Улсын хилийн чанад дахь бүх дипломат байгууллагын харьяа ажилтанд (захиргааны ажилтан хамаарна) шууд болон шууд бусаар мөн хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг визний материал шалгах үйл явцад хүндрэл учруулсан тохиолдолд арга хэмжээ авах юм байна.
Уригч тал хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг ч виз мэдүүлэгчийн визний материал шалгах үйл явц болон үр дүнд нөлөөлнө гэж ЭСЯ-ны цахим хуудсанд мэдээлжээ.
Ингэхдээ зүй бус үг, хүчирхийлэл, дарамтлах, сүрдүүлэх зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг 1-3 жил, худал мэдүүлэг өгөх, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хязгаарлах аж.
Дээрх шийдвэр энэ сарын 2-ноос хэрэгжиж эхлэх юм байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!