Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс буюу 32-ын автобусны буудал дээрээ 1-2 наснай эмэгтэй хүүхэд олдон, цагдаагийн байгууллага ар гэрийнхнийг нь хайж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

 

Тэгвэл тухайн охины асран хамгаалагчид цагдаагийн байгууллагатай холбогджээ. Тодруулбал   охины эмээ, өвөө нь цагдаагийн байгууллагатай холбогдсон талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.