Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Орбитод 1-12 насны дөрвөн хүүхэд ээжийн хамт угаарийн хийд хордсон гэх дуудлага энэ сарын 17-нд ирсний дагуу яаралтай эмнэлгийн тусламж үзүүлжээ.

 

Харамсалтай нь хүүхдүүдийн хамгийн бага болох нэг настай хүүхэд дүүргийнхээ эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ авч амжилгүй нас баржээ.



Харин тав, долоо, 12 настай гурван хүүхэд энэ сарын 17-ны 12.00 цагийн орчимд ЭХЭМҮТ-д хүргэгдсэн байна.  Тухайн өдөр хэргийн газраас цагдаагийнхан ус, агшаасан будаа, сайжруулсан шахмал түлшний дээж авч шинжилгээнд явуулсан байна. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.