УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганд оролцсон гишүүдийн 61.4 нь дэмжсэнээр баталлаа. Ингэснээр Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгож байгаа юм.

 

Аравдугаар сарын 2-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулснаа УИХ-ын даргад өргөн барьсан.

 

Өргөн барьсан даруйдаа цахим орчинд иргэдийн шүүмжлэлтэй тулгарсан уг хуулийн төслийг ийнхүү баталжээ.

 

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар “Зуны тэргүүн сарын шинийн 15-ны Бурхан багшийн Их дүйчин өдөр”-ийг 4.1.10-т оруулахаар болж байгаа юм. Ингэснээр хуулиар улс даяар амардаг өдөр нэгээр нэмэгдэж байна.