МИАТ-ийн нисгэгч хар тамхи хэрэглэж байгаад баригдсан талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү твиттер хуудсандаа жиргэсэн талаар бид мэдээлсэн.

 

Тэрбээр “МАН-ын зовлон Манай л зовлон юмдаа. Гэтэл МИАТ-ын зовлон бас Манай л зовлон болж. Онгоц барьдаг согтуу нисгэгч гэж дуулаад айдаг байсан бол сүүлдээ хар тамхичин нисгэгчтэй болсон гэх. Үнэн үү сайдаа дуугараа ч та. Үгүй бол ЕС өөс асуухуу. Дуугүй байна гэдэг та өөрөө яг хэн бэ” хэмээн жиргэсэн юм.

 

Тэгвэл нисгэгч хаана явж байгаад хар тамхи хэрэглэсэн нь тодорхой болжээ.  “МИАТ” ХК-ийн нисгэгч Берлин хотод өндөр хэмжээнд мансуурсан байдалтай байхдаа цагдаагийн байгууллагад баригджээ. 

 

Зарим хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар хар тамхи хэрэглэсэн гэх нисгэгч “МИАТ” ХК-ийн “Боинг 767-300” онгоцны хоёрдугаар нисгэгч Д.Булганхангай байсан гэх.

 

Тэрбээр, 1990 онд төрсөн бөгөөд аав нь Ж.Доржнамжил МИАТ ХК-ийн нислэгийн хэлтсийн дарга бөгөөд Боинг 767-300 хөлгийн дарга юм байна.

 

МИАТ-Д ХАР ТАМХИЧИН НИСГЭГЧ БАЙДАГ ГЭНЭ ҮҮ