МТЗ-чдийн ҮЭ-ний дарга Б.Баяраа УБТЗ ХНН-д ажлын байрны бэлгийн дарамт байдаг талаар Төоийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр дурсчээ. Гэтэл Монгол, Оросын хамтран байгуулсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцаг өөрийг нь нэр төрд халдсан хэмээн цагдаагийн байгууллагад өгсөн байна.
Ж.Пунцаг нь өнгөрсөн 10 дугаар сар АТГ-аас баривчилсан тухай мэдээлэл гарч байсан билээ. Учир нь УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар Ж.Пунцагийг томилохдоо Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодорхойлох тодорхойлолт авалгүй томилсон гэх мэдээллийг хийж байсан юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!