Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны 53 дугаар байрны есөн давхар  орон сууцны байрны дээврээс хоёр  хүн унах гээд байна  гэх дуудлага өчигдөр /2019.12.29/ 22.24 цагт  НОБГ-т иржээ. Алба хаагчид 22:35 цагт очиход тус дүүргийн  гуравдугаар  хорооны 24 дүгээр байранд оршин суугч 22 настай эрэгтэй М, мөн  тус байрны оршин суугч иргэн 16 настай эрэгтэй Б нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ есөн  давхар байрны дээвэр дээр гарч зодолдож  байсныг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.