Зам тээвэр, хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг их хэмжээний авлига авах гэж байхад нь Авлигатай тэмцэх газраас баривчилсан.
Тодруулбал түүнийг Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамтай холбоотойгоор БНХАУ-ын компаниас авлига авах гэж байхад нь баривчилсан бөгөөд мөнгөн дүн нь ойролцоогоор 80 сая төгрөг байж болзошгүй талаар зарим хэвлэл мэдээлсэн.
Гэвч түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзжээ. Өөрөөр хэлбэл түүнийг хорих санал нь баримтаар нотлогдоогүй байна.
Сэжигтэн Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч энэ талаар "Миний үйлчлүүлэгч ямар нэг хахууль аваагүй, БНХАУ-ын иргэн өрөөнд боодолтой юм орхиод зугтаасан. Тэр үед АТГ-ынхан орж ирсэн" хэмээн тайлбарласан байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!