Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигчийг мөргөж гэмтээжээ. 

 

Тодруулбал,  2020 оны нэгдүгээр сарын 5-ны оройн 22:00 цагийн орчимд СБД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 7 буудал, Чингэлтэйн өргөн чөлөө, Номин худалдааны төвийн баруун замд Тоёота приус маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /2.46 промилийн согтолттой/ хөдөлгөөнд оролцож яваад, явган хүний гарцгүй газраар гарч явсан 39 настай, эмэгтэйг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэрэг гарчээ.  

 

Гэмтэл авсан явган зорчигч ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь нэлээд хүнд байна. 

 

 

Иймд иргэд жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнд архи согтууруулах ундааны зүйл өгөхгүй байх, мөн явган  зорчигч та бүхэн явган хүний гарцаар зам хөндлөн гарч хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.