Төв аймгийн Баян сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтууруулах, мансууруулах донтой өвчтөнийг албадан эмчлэх төвд эрэгтэй хүн боомилж нас баржээ.

 

Тус хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газарт шалгаж эхэлжээ. Хохирогч нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат 35 настай эрэгтэй Ц.Э гэгч байсан бөгөөд тэрээр тус газрын тахианы байранд хоолойгоо боож амиа егүүтгэсэн байжээ.

 

Талийгаач нь архидан согтуурах, мансуурах донтой тэмцэх тус газарт албадан эмчилгээнд хамрагдаж байсан байна.