Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт орших “Даян" нуур-ын мөс цөмөрч “Стивр” загварын том оврын ачааны автомашин живсэн. 

 

Тодруулбал, 2019 оны арванхоёрдугаар сарын 1-нд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт аймгийн төвөөс баруун урд зүгт 178 км зайд “Даян” нууранд 10 тн тоосго ачсан “Стивер” маркийн автомашин мөс цөмөрч осолдсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт очжээ.

 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар болон орон нутгийн 54 хүн машинтай нууранд живсэн хүний цогцсыг гаргаж, хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн юм.

 

 

 

Нуурын мөс энэ сарын 4-ний өдөр нэг метр хүртэл зузаарсан тул автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлсэн аж. 

 

Нууранд живсэн 10 тн ачаатай автомашиныг Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Б.Батбилэгээр ахлуулсан 38 хүн дөрвөн өдөр, гурван метрийн гүн, нэг метрийн зузаан шавартай, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ажиллаж, татаж гаргажээ.