Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайд А.Баттөрийг өчигдөр АТГ-аас саатуулсан талаар бид мэдээлсэн.

 

Түүнийг өнгөрсөн шөнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулсан юм. 


Тэгвэл Элчин сайд А.Баттөрийг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ. 

 

Түүнийг визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээр дамжуулан авсан, албан тушаалаа урвуулан ашиглаж олсон мөнгөө оффшор бүсэд угаасан байж болзошгүй гэх хэрэгт давхар шалгаж байгаа юм.