Дорноговь аймгийн Айраг сумын нэгдүгээр багийн иргэн М-ийн халаасандаа хийсэн гар утас дэлбэрч цээжин хэсэгт бэртэл авч, зүүн гарын бугалга хэсэг тасарсан харамсалтай хэрэг гарчээ.
Уг хэрэг өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр гарсан бөгөөд “АОВРОРУ ХХК”-ны ажилтны энгэрийн халаасанд байсан “САМСУНГ” гранд загварын утас дэлбэрсэн байна.
Цагдаагийн мөрдөгчид шатсан утсыг хураан авч хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!