Монгол Улсад хэдхэн байдаг, уран нарийн сийлбэртэй, найман ханатай гэр хулгайлагджээ. Уг хэргийг цагдаагийнхан шуурхай илрүүлсэн байна. 

 

Сэжигтэн 150 сая төгрөгийн үнэтэй эл гэрийг контейнертэй нь хамт аравдугаар сард хулгайлжээ.

 

Гэвч эзэн нь саяхан мэджээ. Тодруулбал энэ сарын 13-ны өдөр мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан байна. 

 

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид уг хэргийг 12 цагийн дотор илрүүлэн, эзэнд нь гэрийг бүрэн бүтнээр нь хүлээлгэн ѳгчээ.