Цагдаагийн байгууллагаас орон байрны хулгайн 40 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийг илрүүлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр эл хэргийг 13 настай хүүхэд үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Одоогоор хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газарт шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдийг саатуулжээ. Хэргийн талаар өнөөдөр /2020.01.15/ Мөрдөн байцаах газраас 13.00 цагт мэдээлэл хийх гэж байна. Бид мэдээллийг шууд дамжуулан хүргэх болно.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!