Иргэдийн 650 сая орчим төгрөгөөр үнэлэх олон тооны адуу хулгайлан нядалж зарсан А, С нарын 14 холбогдогчтой бүлэг этгээдийг Төв аймаг дахь цагдаагийн газраас олж тогтоон мөрдөн шалгаж байгаа тухай ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төв өнөөдөр мэдээлэв.


Тэдгээр этгээдүүд нь Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянцогт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо “партизан”, Хан-Уул дүүргийн “Чингэсийн хүрээ”, “Жаргалантын ам” гэх газраас ноднин 10-12 дугаар сар хүртэл нийт 10 удаагийн үйлдлээр бусдын 112 адууг бэлчээрээс нь тууж Сонгинохайрхан дүүргийн нутагт нядалж зарж борлуулсан байна.


Дээрх гэмт хэрэгтэн этгээдүүд өмнө нь малын хулгайн хэргээр ял эдэлж байсан, зохион байгуулалттай ажилладаг нь тогтоогдсон.