Өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Каннам” эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон 29 настай эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ сарын 13-нд "Тод Каннам" гоо сайхны нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
Хэргийг шалгах явцад тус эмнэлгийн эмч, сувилагчийг буруутайд тооцон шүүхэд шилжүүлжээ. Харин ар гэрийнхэн нь эмнэлгийг хариуцлага хүлээх ёстой гэх байр сууриа өнөөдөр илэрхийллээ. Талийгаачийн аав С.Гүндсамбуу, ээж Д.Аюуш нар “Талийгаач бидний аминаасаа илүү хайрладаг ганц охин минь байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 7 хоногийн өмнө болсон.Гэтэл өнөөг хүртэл Тод Каннам" эмнэлгийнхэн уучлалт гуйгаагүй. Бүр шүүхийн хэлэлцүүлгийн үеэр бидний өмнөөс харж суучихаад инээж байсан. Бид нараар тохуурхаж байсан. Энэ хүмүүсийн ард нөлөө бүхий том хүн байна гэсэн хардлага төрж байна.
"Тод Каннам" эмнэлгийн нэг эмч, нэг сувилагчийг татсанд гомдолтой байна. Уг хэрэгт тус эмнэлэг хариуцлага үүрэхгүй үлдэх гэж байна. Бид тус эмнэлгийн захирал, эмнэлгийг хэрэгт холбогдуулах нь зүйтэй гэж үзэж байгаа гэв.
Энэ талаар өмгөөлөгч н.Баасанжав “Хохирогч Тодномбат түүнийг чадварт итгэж очсон уу эсвэл Тод Каннам" эмнэлгийн үйл ажиллагаанд итгэж очсон уу. Учир нь өөх соруулах үйл ажиллагаа явуулах эрх энэ эмнэлэг аваагүй хэрнээ эмчилгээ хийсэн. Ингэсэн нь эрүүгийн хэргийг бусдаар үйлдүүлсэн хэрэг” гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!