ХЗДХЯ-ны ТНБД Г.Билгүүн 51,6 сая төгрөгөөр өрөөгөө тохижуулж, 626 сая төгрөгөөр тавилга авсан талаарх баримт дэлгэгдсэн.  “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн тус яам дээр очиж, Төрийн нарийн бичгийн даргын 51 сая төгрөгөөр тохижуулсан өрөө болон 626 сая төгрөгөөр тавилгыг үзэх хүсэлт удаа дараа тавьсан ч яамны зүгээс татгалзсаар байгаа юм. Тэгвэл дөнгөж сая  “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхнийг цагдаагийн албан хаагчид ирж, хүчээр гаргаж, хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийг баривчиллаа. Ингэхдээ түүнийг цагдаагийн бус  машинд хүч түрэн суулгаж ачиж явсан байна.