БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан коронавирусын халдвараар 200 гаруй хүн өвчилж, 3 хүн нас бараад байна. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас уг өвчний гарал үүсэл, эмнэлзүйн аргыг тогтоох, вирусын тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлж байгаа боловч өвчний тархалтын цар хүрээ хурдацтай нэмэгдэж, Бээжин, Шанхай хот, Гуандун, Сычуан, Юньнань, Шаньдун муж, Гуаншижуаны ӨЗО болон Япон, БНСУ, Тайланд Улсад уг вирусын халдвар бүртгэгдээд байна.
Манай улсад коронавирус тархах өндөр эрсдэлтэй орнуудын тоонд орж байна. Учир нь манай улс БНХАУ-тай хиллэсэн боомт олон. Ялангуяа Буянт-Ухаа боомтоор өдөртөө 1000-1100 хүн зорчиж байна. ЭМЯ-наас эдгээр боомтуудад термо камер ажиллуулж, ямар нэгэн амьсгалын замын өвчлөлттэй хүмүүсийг тусгаарлаж шалгаж байгаа аж.
Гахай, тахиа муур, туулай, далайн амьтад коронавирус тээж байна.
Нэгдүгээр сарын 10-наас эхлэн БНХАУ, Хонг Конгоос онгоцоор ирсэн халуурсан, ханиалгасан, амьсгалын замын халдварын сэжигтэй 6 хүнийг ХӨСҮТ-д түр тусгаарлан. Онош тодруулах шинжилгээ хийж, шинэ коронавирусын халдварыг үгүйсгэсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!