Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаагаар манай улсад хепатитийн В, С вирусийн архаг халдвартай 400 мянга орчим хүн өвчилсөн байх магадлалтай гэж гарчээ. Улмаар 2017 онд Засгийн газрын хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталж тус оныхоо тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.

 

Хөтөлбөрийн хүрээнд элэгний В,С вирусийг илрүүлэх, тоолох шинжилгээг 28 лаборатори авч, вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай 2 нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлж зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан.

 

Гэвч 28 лабораторийн 13 нь ЭМЯ-ны шалгалтад тэнцэлгүй бүдэрчээ. Эдгээр  лабораториуд вирусгүй иргэний шинжилгээний хариу вирустэй гэж гаргасан байна. 

 

Дараах 15 лаборатори чанарын шаардлага хангаагүй нь тогтоогджээ:

 

  1. Хаппи веритас лаборатори
  2. Ай Ти лаборатори
  3. Итгэл лаборатори
  4. Онкоген лаборатори
  5. Гэгээн ар үр эмнэлэгийн лаборатори
  6. Евростандарт лаборатори
  7. Мобио лаборатори
  8. Протлаб лаборатори
  9. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори
  10. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн лаборатори
  11. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн лаборатори
  12. Дермамед ЮБИ нэгдсэн лаборатори
  13. Гялс анагаах ухааны төвийн лаборатори
  14. Мед аналитик лаборатори
  15. Экспресс оношилгооны тѳвийн лаборатори

 

Эрүүл мэндийн даатгалын ерѳнхий газар эдгээр 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, улмаар “Хаппи веритас”, “Ай Ти” болон “Итгэл” лабораториудад 1.5 тэрбум гаруй төгрөгийн торгууль, акт тавьжээ.