УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны арваннэгдүгээр сарын 12-нд болсон. Шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт нэг жил дөрвөн сар, хоёр дахь хэрэгт найман сар нийт хоёр жилийн хорих ял оноосон юм.
Тэгвэл түүний давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон байдаг. Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.
Мөн түүний хэргийг нуун дарагдуулахыг оролдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнэд нэг жилийн ял, шүүгдэгч Ж.Оюунааг 19.200.000 төгрөгөөр, шүүгдэгч Н.Золжаргалыг 12.240.000 төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэсэн байна.шүүгдэгч Ж.Оюунааг 19.200.000 төгрөгөөр, шүүгдэгч Н.Золжаргалыг 12.240.000 төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэсэн билээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!