МАН-ын намын бүлэг Төрийн ордны "Б" танхимд хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж байгаа аж. Учир нь АТГ-ын удирдлагыг чөлөөлөх бичгийг Ерөнхийлөгчөөс ирүүлжээ.  Уг албан бичигт Авлигын эсрэг хуулийн 21.21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилуулах саналаа хүргүүлж байгаа бөгөөд ажлын долоо хоногийн дотор шийдвэрлэж, дүгнэлт гаргаж өгнө үү гэжээ. АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа нь Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаа бол дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь ШШГЕГ-ын дэд даргаар ажиллаж байна.

 


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА З.ДАШДАВААГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Нэг. Анкет


Овог, нэр: Зандраагийн Дашдаваа


Мэргэжил: Эрх зүйч


Боловсрол: Дээд, хууль зүйн ухааны магистр


Хоёр. Боловсрол эзэмшсэн байдал


1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль


МҮДС Хууль зүйн ухааны магистр


Гурав. Ажлын туршлага


1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;


1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,


2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;


2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;


2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;


2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;


2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;


2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.


Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.