Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхорол тэргүүтэй хүмүүсийг шонхор шувуу хилээр гаргах зөвшөөрөл олгож, төлбөрийг нь дутуу авч байсан хэмээн хууль сахиулах байгууллагынхан шалгаж байсан билээ. Сайд асан Д.Оюунхорол болон тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Д.Даваасамба, одоогийн дарга Г.Нямдаваа нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, хууль тогтоомж зөрчин нэг шонхроос 29 423 520 төгрөгийн төлбөр хураамж авах ёстой ч 7 040 000-ыг хурааж улсыг их хэмжээгээр хохироосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн уг гомдлыг нягтлаад хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналаа НПГ-т хүргүүлэхээр болсон байна. Үндэсний аудитын газраас төрийн бахархалт идлэг шонхор шувуу барьсан, гадаадад гаргах зөвшөөрөл олгохдоо авсан төлбөр, хураамжийн байдалд шалгалт хийхэд 2015-2016 оны тогтоолоо нууцад хамааруулснаар түүнд нь шалгалт хийх боломж олгоогүй талаар аудитын тайландаа онцолсон байдаг билээ.
ШОНХРЫН ТӨЛБӨР ДУТУУ АВСАН ГЭХ БОАЖЯ-НЫ УДИРДЛАГЫН ХЭРГИЙГ ХААЖЭЭ

Холбоотой мэдээ

Улс төр · 3 цаг
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Б.ТҮВШИНД БАЯР ХҮРГЭЛЭЭ

Эдийн засаг · 6 цаг
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Улс төр · 7 цаг
ЗГ: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Улс төр · 8 цаг
Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Улс төр · 8 цаг
ЗГ: Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улс төр · 8 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!