ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ махны үнийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Махны үнэтэй холбоотой асуудал үүссэн. Хэд хэдэн шалтгаан байна гэж Мэргэжлийн хяналтын газар болон бусад байгууллагууд үзэж байгаа юм билээ. Махны үнэ нэмэгдэхэд нэгдүгээрт цаг агаарын байдал нөлөөлсөн. Хоёрдугаарт, үхрийн мах экспортонд гаргасанаас үүдсэн. Мөн экспортын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулж их хэмжээгээр мах нөөцөлсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Өөрөөр хэлбэл зөвшөөрөл аваагүй ААН-үүд их хэмжээний мах нөөцөлсөн нь хомсдол үүсгэж, үнэ өсөхөд нөлөөлсөн байна. Хууль зөрчсөн асуудал байна уу гэдгийг холбогдох байгууллагууд нь хянаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар махны экспортод тодорхой хэмжээний квот тогтоох эсэх асуудлаар ярилцаж байна” гэлээ.
Л.Оюун-Эрдэнэ: Махны үнэ өсөхөд хэд хэдэн зүйл нөлөөлсөн

Холбоотой мэдээ

Улс төр · 1 цаг
Н.Номтойбаяр: Монгол Улс дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд ямар ч тохиолдолд 100 хувийн хяналт тавих ёстой

Нийгэм · 2 цаг
Жаргалантын аманд гарсан түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ

Бусад · 3 цаг
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Нийгэм · 4 цаг
Увс аймагт цасан шуурганы үеэр сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм · 5 цаг
Аравдугаар сард гол нуурын мөс цөмөрсөн хоёр тохиолдол бүртгэгджээ

Улс төр · 5 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!