УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг МАН-ын Хяналтын хорооноос гаргасан. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг энэ шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа аж. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ дахь намын бүлэг Хяналтын хороог буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Энэ талаар намын Ерөнхий хороооны даргатай хоёр ч удаа ярьсан. Ш.Раднаасэд гишүүнийг хөөн хэлэлцэх хугацаа, Д.Дамба-Очирын хувьд Оюутолгой руу бичиг явуулсан гэдэг асуудлаар шийтгэж байгаа юм билээ. Хуульд УИХ-ын гишүүн үг хэлж, санал оруулж, байр сууриа илэрхийлсэнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэж заасан байдаг. Тиймээс гишүүдэд ийм арга хэмжээ авч болохгүй. УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс намын Хяналтын хороог энэ шийдвэрээ эргэж хараач, цуцлаач гэсэн хүсэлт тавьсан. Гишүүдийнхээ эрх ашгийг зөрчиж байгаа юм бишүү гэдэг байр сууриа албан ёсоор илэрхийлсэн. Учир нь зөвхөн хэвлэлээр гарсан мэдээллийн төлөө УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцоод байвал цаашид гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрнэ. Намын дүрэмд намын эв нэгдэлд харшилсан, намын бодлого шийдвэрийг зөрчсөн үед ийм арга хэмжээ авахаар заасан байдаг. Гэвч эдгээр гишүүдийн хувьд аль аль нь дээрхийг зөрчөөгүй” гэлээ.
Д.Тогтохсүрэн: УИХ дахь намын бүлэг Хяналтын хороонд шийдвэрээ цуцлах хүсэлт тавьсан

Холбоотой мэдээ

Улс төр · 1 цаг
Н.Номтойбаяр: Монгол Улс дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд ямар ч тохиолдолд 100 хувийн хяналт тавих ёстой

Нийгэм · 2 цаг
Жаргалантын аманд гарсан түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ

Бусад · 3 цаг
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Нийгэм · 4 цаг
Увс аймагт цасан шуурганы үеэр сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм · 5 цаг
Аравдугаар сард гол нуурын мөс цөмөрсөн хоёр тохиолдол бүртгэгджээ

Улс төр · 5 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!