ОХУ-ын “Ростех” компаниас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс”, Худалдаа хөгжлийн банкны удирдлагад холбогдох хэрэгтэй танилцаад прокурорууд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд асан буюу өнөөгийн УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, уг хэрэгт хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Тэгвэл энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ “ Энэ талаар та нартай адилхан мэдээлэлтэй байна. Хэрэг үүсгэсэн, яллагдагчаар татсан талааарх мэдээлэл албан ёсоор ирээгүй байна. АТГ-ынхан өчигдөр Д.Эрдэнэбатыг дуудаж уулзсан байна билээ. Гэхдээ ямар шугамаар, ямар зохион байгуулалттайгаар энэ мэдээлэл тарж байгааг анзаарах хэрэгтэй. Эхлээд хэвлэлээр шуугиад дараа нь гүйцэтгэх ажиллагаа явуулдаг явуургүй тогтолцоо явдаг болж” гэлээ.
С.Эрдэнэ: АТГ-ынхан өчигдөр Д.Эрдэнэбатыг дуудаж тайлбар авсан

Холбоотой мэдээ

Улс төр · 2 цаг
Н.Номтойбаяр: Монгол Улс дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд ямар ч тохиолдолд 100 хувийн хяналт тавих ёстой

Нийгэм · 2 цаг
Жаргалантын аманд гарсан түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ

Бусад · 3 цаг
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Нийгэм · 5 цаг
Увс аймагт цасан шуурганы үеэр сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм · 5 цаг
Аравдугаар сард гол нуурын мөс цөмөрсөн хоёр тохиолдол бүртгэгджээ

Улс төр · 5 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!