Засгийн газрын нэг сайд 10 сая долларын авлига авсан гэх мэдээлэл цацагдсан. Тухайн үед ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ийм хэрэг байхгүй” хэмээн мэдэгдэж байсан. Энэ мэдээллийн дараа бас нэгэн сайд 1,2 еврогийн авлига авсан гэх асуудал Франц улсад шалгагдаж байгаа талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдсэн. Тэрбээр “Францийн нэг компани Монголд хөрөнгө оруулалт хийхдээ яамаар нь дамжуулж нэг сайдад 1.2 сая евро өгсөн байна. Энэ нь Францад шалгагдаж байгаа юм байна. Энэ мэдээллийг миний таньдаг франц хүн надад өгсөн” гэсэн. Тэгвэл УИХ-ын чуулганы үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Сайд 10 сая долларын авлига авсан гэх мэдээлэл цуу үг. Харин 1.2 сая еврогийн авлига авсан гэх асуудал Дэд сайд асан О.Эрдэнэбулгантай холбоотой” хэмээн мэдэгдлээ. О.Эрдэнэбулган нь Шинэчлэлийн буюу Н.Алтанхуягийн үед Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байжээ. Гэвч тэрбээр дэд сайдаар ажиллах хоёр жил гаруйн хугацаандаа нэг биш нэлээд олон хэрэг тарьсан бололтой. Дэд сайд асан О.Эрдэнэбулганыг өнгөрсөн жил АТГ-аас лицензийн хэрэгт холбогдуулан саатуулсан билээ. Улмаар 30 хоногийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнийг Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа ашиглан ураны тусгай зөвшөөрөл гадаадын компанийнханд олгосон гэх хэрэгт шалгаж байгаа гэх хэргээр шалгаж саатуулсан юм.
1,2 сая еврогийн авлигын хэрэгт холбогдсон О.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ

Бусад · 9 цаг
“Төрийн албаны ёс зүйн тогтолцоо, түншлэл, хамтын ажиллагаа” сэдэвт туршлага солилцох уулзалт боллоо

Нийгэм · 10 цаг
Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна

Улс төр · 10 цаг
ОНЦЛОХ ЗАГВАР: ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга

Улс төр · 11 цаг
Сангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ

Улс төр · 11 цаг
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

· 11 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!