Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнгөрсөн тавдугаар сард хэвлэлийн бага хурал хийсэн. Тэрбээр мэдээлэл хийхдээ Ардчилсан нам болон УИХ-ын дарга асан М.Энхболдтой холбоотой мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, “М.Энхболд, Ц.Элбэгдорж нар монголын төрөөр тоглоом хийж байна. Энэ хоёрт хариуцлага тооц. Тэгээгүй цагт Монголд шударга ёс тогтохгүй. Тэд бол олон хүний амьдрал, Монголын төрөөр тоглосон хүмүүс” гэсэн мэдээлэл хийсэн юм. Мөн М.Энхболдоор толгойлуулсан нам дамжсан бүлэглэл Монгол улсын хууль хяналтын байгууллагын удирдлагуудад өөртөө үнэнч хүмүүсийг томилж, тэдгээрээр дамжуулан хууль бус үйлдэл хийдэг гэсэн мэдээлэл хийсэн. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын дарга асан М.Энхболд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна. Тодруулбал, М.Энхболд шүүхэд нэхэмжлэх гаргахдаа “ Н.Алтанхуяг намайг гүтгэсэн. Уучлалт гуйлгах нэхэмжлэл гаргаж байна” гэсэн байна. Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр 15.00 цагаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна. УИХ-ын дарга асан М.Энхболдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр ажиллаж байгаа аж.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг М.Энхболдыг гүтгэсэн хэргээр шүүхэд дуудагджээ

Холбоотой мэдээ

Улс төр · 4 цаг
Н.Номтойбаяр: Монгол Улс дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд ямар ч тохиолдолд 100 хувийн хяналт тавих ёстой

Нийгэм · 5 цаг
Жаргалантын аманд гарсан түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ

Бусад · 5 цаг
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Нийгэм · 7 цаг
Увс аймагт цасан шуурганы үеэр сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм · 7 цаг
Аравдугаар сард гол нуурын мөс цөмөрсөн хоёр тохиолдол бүртгэгджээ

Улс төр · 7 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!