Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорьсон. Тодруулбал, өчигдөр буюу 2019 оны зургадугаар сарын 20-ны орой 19 цагийн үед гэрт нь нэгжлэг хийж, 22 цагийн үед түүнийг хойшлуулшгүй ажиллагаа явуулж ШШГЕГ-ын 461 дүгээр ангид саатуулсан юм. Харин өнөөдөр үргэлжлүүлэн хорих, эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэх байсан. Тэгвэл дөнгөж сая шүүх хуралдаан болж М.Энхсайханыг суллахаар болжээ. Авлигатай тэмцэх газраас түүнийг Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн үзэж цагдан хорьсон юм.
М.Энхсайханыг суллахаар болжээ

Холбоотой мэдээ

Эдийн засаг · 5 цаг
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана

Нийгэм · 10 цаг
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо

Нийгэм · 11 цаг
ЦЕГ: Хүний амь хохироосон этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ

Нийгэм · 12 цаг
Наймдугаар сарын 1-нээс авто зам ашигласны төлбөр шинэ тарифаар мөрдөгдөнө

Бусад · 13 цаг
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Нийгэм · 14 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!