“Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэн Худалда хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 2019 оны тавдугаар сарын 28-нд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулсан юм. Тэгвэл тэрбээр суллагджээ. Түүнийг суллах шийдвэрийг өчигдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 24-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байна. Прокуророос иргэн Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргах хүсэлт гаргасныг нь шүүх хүлээн авчээ.

Тэрбээр 30 хоног саатуулагдаад суллагдаж байгаа юм.