Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагт хаалттай эхэлсэн ч 14:00 цаг хүртэл хойшлуулсан. Учир нь шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн юм. Тэгвэл дөнгөж сая Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 415 дугаар ангид хоригдож байсан ялтан Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулахаар авч ирлээ. Хурал хаалттай үргэлжилж байна.
Ц.Амгаланбаатар шүүх хуралд оролцож байна
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!