Олон хоног бороо орж гол үеэрлэсний улмаас Булган аймгийн Тэшиг сумын Эгийн голын гүүрийн далан сэтэрчээ. Тус сумын Засаг дарга захирамж гаргаж, Эгийн голын гүүрээр зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хориглов. Голын ойролцоо зусч байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, сэрэмжлүүлэг мэдээ хүргэх ажлыг зохион байгуулах, үеэр усны аюулаас урьдчилан сэргийлэх санамж, тэмдэг тавих, сумын гамшгаас хамгаалах албадын бэлэн байдлыг хангахыг сумын ЗДТГ, багийн Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт даалгасан байна.
Эгийн голын гүүрээр зорчихыг тодорхойгүй хугацаагаар хориглолоо

Холбоотой мэдээ

Эдийн засаг · 8 цаг
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана

Нийгэм · 14 цаг
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо

Нийгэм · 14 цаг
ЦЕГ: Хүний амь хохироосон этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ

Нийгэм · 16 цаг
Наймдугаар сарын 1-нээс авто зам ашигласны төлбөр шинэ тарифаар мөрдөгдөнө

Бусад · 17 цаг
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Нийгэм · 17 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!