Налайх чиглэлийн түр замын нөхцөл байдал хүндэрсний улмаас түр хаасан. Тодруулбал өчигдөр орсон хүчтэй борооны улмаас замын хэсгүүд эвдэрч, зорчиход хүнд болсон. Тиймээс болзошгүй аюул ослоос сэргийлэн тус замын нөхөн сэргээлт хийгдтэл түр замыг хаагаад байсан юм. Тэгвэл Улаанбаатар-Налайхын чиглэлийн автозам усархаг бороо орсны улмаас эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байсныг шөнийн турш засч өглөөний 06:00 цагт хөдөлгөөнийг бүрэн нээжээ. Мөн Чингэлтэй дүүргийнийн 15-р хороо 7-н буудлаас Чингэлтэй Зүрх-Уул явах замд Усан сангийн урд талын далан цөмөрснийг Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Улаанбаатар зам засвар арчлалтын ОНӨААТҮГ-ын шуурхай бүлэг хамтран зорчих хэсгийг хэвийн болгожээ.
Налайх чиглэлийн түр замыг нээжээ

Холбоотой мэдээ

Эдийн засаг · 9 цаг
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана

Нийгэм · 15 цаг
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо

Нийгэм · 15 цаг
ЦЕГ: Хүний амь хохироосон этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ

Нийгэм · 17 цаг
Наймдугаар сарын 1-нээс авто зам ашигласны төлбөр шинэ тарифаар мөрдөгдөнө

Бусад · 18 цаг
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Нийгэм · 18 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!