Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 6 давхар орон сууцны барилгын 3 дугаар давхрын  цонхны тавцан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу 8 дугаар сарын 7-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу гал унтраах, аврах 17 дугаар ангийн 5 алба хаагч очиж 4 настай Э хүүг цонхны тавцан дээрээ хөлөө унжуулан сууж байсныг сунадаг шат ашиглан эсэн мэнд буулгаж, ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Хүү гэртээ ганцаараа цоожлогдон үлдсэн байжээ.