Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авч, хоёр бөхөөс сэргээш илэрсэн тухай Үндэсний бөхийн салбар хорооноос албан ёсоор мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар эдгээр 16 бөхөөс өнөөдрийн байдлаар 13 бөх шинжилгээний хариугаа авсан, ямар нэгэн асуудал байхгүй гэдгээ мэдэгдээд буй. Харин Улсын начин Д.Цэрэнтогтох Улсын начин Ж.Ням-Эрдэнэ Улсын аварга Э.Оюунболд нар хариу авсан эсэхээ мэдэгдээгүй байна.
Тэгвэл бөхчүүд сэргээш хэрэглэсэн гэх асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх байр сууриа илэрхийлжээ.
Тодруулбал, Баяр наадам зохион байгуулах хорооны гишүүд допингийн шинжилгээний хариу ирсэн талаар Ерөнхий сайдад уламжлах үеэр тэрбээр, “Шударга үнэний төлөө явж байгаа хүний хувьд шударга бус зүйлтэй эвлэрэхгүй. Спорт шударга байх ёстой. Бөхчүүдээс допинг илэрсэн бол зохих журмын дагуу хариуцлага тооцоод яв” хэмээн ярьсан талаар хэвлэлд мэдээлсэн байна.
У.Хүрэлсүх: Бөхчүүдээс допинг илэрсэн бол зохих журмын дагуу хариуцлага тооц

Холбоотой мэдээ

Улс төр · 1 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна

Улс төр · 5 цаг
Н.Номтойбаяр: Монгол Улс дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд ямар ч тохиолдолд 100 хувийн хяналт тавих ёстой

Нийгэм · 6 цаг
Жаргалантын аманд гарсан түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ

Бусад · 7 цаг
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Нийгэм · 9 цаг
Увс аймагт цасан шуурганы үеэр сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм · 9 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!