Үндэсний бөхчүүдийн допинг буюу сэргээшийн асуудал сүүлийн үед анхаарлын төвд байгаа. Баяр наадамд таваас дээш давсан бөхчүүдээс уламжлал ёсоор сэргээшийн шилжилгээ авдаг. Энэ жилийн сэргээшийн шинжилгээнд хоёр бөх “унасан” талаарх мэдээллийг Үндэсний бөхийн салбар хорооноос албан ёсоор мэдэгдээд буй. Тэгвэл тус асуудлаар МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав тайлбар хийлээ. Тэрбээр “Шөвгийн 16 бөхийн хоёроос нь сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэдэг л мэдээллийг бид авсан. Үүний учир нь хоёр жилийн өмнөөс энэ асуудлыг Баяр наадмыг зохион байгуулах комисс хариуцдаг юм. Уг нь Үндэсний бөхийн холбооны Тэргүүн, Дэд тэргүүн хоёр Үндэсний бөхийн салбар хороонд орж ажилладаг байсан. Харамсалтай нь хоёр жилийн өмнөөс холбоонд маргаан гарсан учир аль аль холбооноос салбар хороонд орж ажиллаагүй. Төрийн байгууллагын өмнөөс мэдээлэл хийх эрх байхгүй. Мөн допинг хэрэглэсэн бөхчүүдийн талаар та нартай л адилхан мэдээлэлтэй байна” гэлээ.
Ц.Магалжав: ҮБСХ-д ажиллаагүй учир допинг хэрэглэсэн бөхчүүдийн талаар тодорхой мэдээлэлгүй байна

Холбоотой мэдээ

Эдийн засаг · 12 цаг
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана

Нийгэм · 18 цаг
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо

Нийгэм · 18 цаг
ЦЕГ: Хүний амь хохироосон этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ

Нийгэм · 20 цаг
Наймдугаар сарын 1-нээс авто зам ашигласны төлбөр шинэ тарифаар мөрдөгдөнө

Бусад · 21 цаг
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Нийгэм · 21 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!