“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцаас түрээслэх хүсэлтэй нийт 35 058 иргэн цахимаар бүртгүүлсэн. Сонгон шалгаруулалтын комиссынхон эхний шатанд тэнцсэн иргэдийг энэ сарын 14-нд шалгаруулж, нэрсийг сайтдаа байршуулаад буй. Гэвч зарим иргэд “Шалгаруулалт шударга бус болсон” гэсэн учир нийслэлийн Орон сууцны корпорацын дэд захирал С.Дорждэрэм тайлбар өгчээ. Тэрбээр “972 айлын орон сууцны 60 хувь буюу 582 орон сууцыг л түрээслэх юм. Үлдсэнийг нь газраа чөлөөлсөн иргэдэд олгохоор төлөвлөсөн. Тэгэхээр 35 058 иргэн 582 айлын орон сууцаас түрээслэхээр бүртгүүлсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сонгогдох магадлал 60-д нэг гэсэн үг. 24 иргэний мэдээлэл давхацсан. Нэг хүнийх найман удаа бүртгэгдсэн байна. Бид үүнийг мэдсэн ч иргэдэд нөхцөл байдлыг ил тод харуулахын тулд давхацсан чигээр нь мэдээлсэн. Учир нь давхацсан мэдээлэл бүрийг цахим хуудас автоматаар дугаарладаг. Тэгэхээр “Нийт төчнөөн иргэн бүртгүүлсэн байна” гээд гараад ирнэ. Тэндээс бид давхацсан иргэдийн мэдээллийг хасчихвал зарим нэг нь “Өөрсдийнхөө хүмүүсийн мэдээллийг сугалаад үлдээчихлээ, эсвэл тэнцсэн иргэдийг хасчихлаа” гэж хардаж, сэрдэхээс сэргийлсэн юм. Зарим иргэний мэдээлэл яагаад давхацсаныг одоогоор тогтоогоогүй байна. Сүлжээний алдаа байж магадгүй” гэсэн байна.
“Буянт-Ухаа 2”-т орон сууцтай болох боломж 60-д нэг
Холбоотой мэдээ
· 33 мин
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын дундах шороон замуудыг сайжруулах туршилтын ажлыг эхлүүллээ
· 45 мин
Аймаг, нийслэлд ТХХТ-ийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
Улс төр · 2 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
· 12 цаг
АТГ-ынхан Замын-Үүдийн гаалийн 40 гаруй байцаагчид нэгжлэг хийж, 3 хүнийг баривчилжээ
Нийгэм · 12 цаг
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
· 12 цаг
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!