УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн оруулж буй саналуудыг хүлээж авах эсэх асуудлаар энэ долоо хоног буюу ажлын таван өдөр дараалан хуралдсан ч тодорхой зөвшилцөлд хүрч чадаагүй талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдлээ. Улмаар энэ асуудлаар намын бүлэг ирэх долоо хоногийн даваа гаригт дахин хуралдахаар болсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын нэг циклийг таван жил болгох, гишүүдийн тоог 109 болгон нэмэх, Засгийн газар мөрийн хөтөлбөрөө ҮАБЗ-д танилцуулж, хэрэгжүүлэх зөвшөөрөл авах, ТНБД нарыг арван жилээр сонгодог байх, ШЕЗ-ийн дэргэд сахилгын хороо байгуулах зэрэг асуудлуудыг тусгахаар оруулж ирсэн.
Гэвч УИХ дахь МАН-ын намын бүлэг дээрх асуудлуудад ийнхүү нэгдсэн байрьт хүрч чадаагүй байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!