Амралтын өдрүүдэд /2019.08-24,25/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 476 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 302 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 6 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

 

 2019.08.24 өдөр 08.00 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р багийн нутаг “Ихэр Ухаа” гэх газар /аймгийн төвөөс баруун тийш 35км замгүй тал газарт/ улсын дугааргүй “Haojie” маркийн мотоцикл онхолдож жолооч Б /57 настай эрэгтэй/ нас барсан.

 

2019.08.24-ний 19.45 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг 5-р гудамж, шороон замд Toyota Prius маркийн автомашины жолооч А нь, айлын хашаа мөргөж, хашаан дотор явж байсан Г /8 настай, эрэгтэй/ мөргөж амь насыг хохироосон хэрэгт тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

 

Жолооч та бүхэн замын хөдөлөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.