Өнгөрсөн зургадугаар сард ҮАБЗ хуралдаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийг холбогдох материалын хамт нууцын зэрэглэлтэйгээр ШЕЗ-д илгээж, тус зөвлөл хаалттай горимоор хуралдаж, шийдвэр гаргасан байдаг. Үүнээс хойш хэд хэдэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэх мэдээлэл гарсан. Өнөөдөр энэ талаар ҮАБЗ-өөс дахиад нэр бүхий таван шүүгчийн асуудлыг шийдвэрлүүлэхээр ШЕЗ-д шилжүүлсэн байна гэх мэдээлэл гарсан ч тус газраас уг мэдээллийг үгүйсгэлээ. Тус мэдээлэлд Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар багтсан. ШЕЗ хууль, журмын даргуу хаалттай горимоор хуралдаж дээрх таван шүүгчийг хэрхэхээ шийднэ хэмээж байсан юм.
Аюулгүйн зөвлөлөөс шүүгчдийн асуудлаар ШЕЗ-д хандаагүй

Холбоотой мэдээ

Нийгэм · 7 мин
Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Нийгэм · 9 мин
ОБЕГ: Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Нийгэм · 46 мин
Хүслийн их далайд хүнлэг сэтгэл бүү төөрөг

Нийгэм · 58 мин
Цаг агаар: Улаанбаатар хотод бороо орохгүй, багавтар үүлтэй +32 градус дулаан байна

Эдийн засаг · 14 цаг
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана

Нийгэм · 20 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!