АТГ-аас төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол мэдээллийн мөрөөр нийт 20 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт нарийвчилсан шалгалт явуулж шийдвэрлэсэн байна. Үүнээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М, Ашигт малтмал, газрын тосны газрын хэлтсийн дарга Д, МИАТ ХК-ийн ахлах мэргэжилтэн Г, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан Б нар нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн нь тогтоогджээ. Иймд хуульд заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан тоот хүргүүлсэн байна.
МИАТ, АМГТГ, Давж заалдах шатны шүүгчид ХОМ-ээ худлаа бөглөжээ
Холбоотой мэдээ
· 2 цаг
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын дундах шороон замуудыг сайжруулах туршилтын ажлыг эхлүүллээ
· 2 цаг
Аймаг, нийслэлд ТХХТ-ийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
Улс төр · 4 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
· 13 цаг
АТГ-ынхан Замын-Үүдийн гаалийн 40 гаруй байцаагчид нэгжлэг хийж, 3 хүнийг баривчилжээ
Нийгэм · 13 цаг
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
· 14 цаг
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!