Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг өнгөрсөн зургадугаар сард батлан даалтад гарч, гадуур шалгагдахаар болсон билээ. Ингэхдээ түүний улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хязгаарлахаар тогтсон. Тодруулбал Төрийн өмчит үйлдвэрийн газрыг хууль бусаар худалдан авсан гэх хэрэгт Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар тооцон, цагдан хорьж байснаа суллан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу монгол улсын хилээр гарахыг хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс авсан. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт тус шүүх Д.Эрдэнэбилэгт авсан таслан сэргийлэх дээрх арга хэмжээгээ өөрчилжээ. Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэнд тааруу, гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн хүсэлт тавьсныг шүүх хянаж үзээд хилээр гарахыг хориглосон захирамжаа цуцалсан байна.
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гадаадад эмчлүүлэхээр явжээ
Холбоотой мэдээ
· 2 цаг
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын дундах шороон замуудыг сайжруулах туршилтын ажлыг эхлүүллээ
· 2 цаг
Аймаг, нийслэлд ТХХТ-ийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
Улс төр · 4 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
· 13 цаг
АТГ-ынхан Замын-Үүдийн гаалийн 40 гаруй байцаагчид нэгжлэг хийж, 3 хүнийг баривчилжээ
Нийгэм · 13 цаг
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
· 14 цаг
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!