Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд өнгөрсөн шөнө буюу 29-ны шөнийн 03 цаг орчим Субару импреза маркийн автомашин онхолдож хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан ноцтой осол хэрэг гарсан байна. Спорт болон нэмэлт тоноглолтой тээврийн хэрэгслээр хотоос зайдуу замд зориулалтын бус зам, талбайд дрифт хийх, тээврийн хэрэгслийн хурд, хүчийг үзэх бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!