Архангай аймгийн Булган сум Тамир багийн “Сангийн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 5 км-т/ зургаан хүн зугаалж явснаас тус аймгийн харьяат иргэн Г /60 настай, эрэгтэй/ урд Тамир голоос загас барих гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.29-ний өдрийн 22:55 цагт хүлээн авсан. Аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 2 хүн, нийт 6 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.29-ний өдрийн 23:51 цагт “Сагийн толгой” гэдэг газраас баруун зүгт 2 км-т голын эрэг дагуух бургаснаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!