Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш зүгт 26 километрийн зайд Хөвсгөл нуурт өглөөний 05 цаг 32 минут 55 секундэд 6,5 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болсон. Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлж байгаагаар Уг газар хөдлөлтийн гол бүс нь Хөвсгөл нуурийн сав газрууд байжээ. Энэ удаагийн газар хөдлөлт сүүлийн 30 жил дэх 2 дахь хүчтэй газар хөдлөлт болсон байна. Эхнийх нь 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаан-Уул сумын Бүсийн гол гэдэг газар буюу ОХУ-ын хилийн заагт 6,2 магнитудын газар хөдөлж байжээ. Тухайн газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар, Дархан Орхон аймагт мэдрэгдэж байсан байна.
30 жилийн өмнө Хөвсгөл аймагт 6,2 магнитудын хүчтэй газар хөдөлж байжээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 2 цаг
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм · 2 цаг
Тахь, бөхөн, чацарганы шугуй сэргэсэн Хомын талд малчдын орлого ч өсжээ

Нийгэм · 2 цаг
Туул голын хамгаалалтын бүсээс 8.6 тонн хог хаягдал цэвэрлэлээ

Нийгэм · 3 цаг
2026 оны эхний хагас жилд улсын хилээр нэвтэрсэн жуулчдын тоо 13.7 хувиар өсжээ

Нийгэм · 21 цаг
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” 293 хүнд холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна

Нийгэм · 23 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!