“Цэнгэг Туул – Цэвэр орчин” аяны хүрээнд Туул голын хамгаалалтын бүсэд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх нэгдсэн арга хэмжээ амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж, нийт 8.6 тонн хог хаягдал цэвэрлэлээ.
Тус үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргаа, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, “М Си Эс – Кока Кола” ХХК хамтран зохион байгуулж, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн цэргийн албан хаагчид, сайн дурын залуус болон бусад байгууллагын төлөөлөл идэвхтэй оролцов.
Аяны хүрээнд 6 байгууллага, цэргийн албан хаагчид болон 300 гаруй сайн дурын иргэн нэгдэж, нийт 1.2 сая ам метр талбайг хамруулан цэвэрлэгээ хийжээ.
Мөн “Бид Туул голынхон” ТББ, “Мишээл” групп ХХК, “Сүү” ХК, Баянзүрх дүүргийн ЗДТГ, “Даймонд рэй” ХХК, Хан-Уул дүүргийн ЗДТГ, “Хан эко тээвэр” ОНӨААТҮГ зэрэг байгууллагууд хамтран ажиллаж, хог хаягдлыг тээвэрлэн зайлуулах ажлыг зохион байгуулсан байна.
Албаныхан иргэдэд “Цэвэр орчин – хариуцлагатай иргэнээс эхэлнэ” хэмээн уриалж, хогоо ил задгай хаяхгүй байх, аялж зугаалахдаа байгальд ээлтэй, хариуцлагатай хандахыг зөвлөлөө.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!