Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн хэмжээнд халдварын тохиолдол бүртгэгдсэн хороод болон нийт хороодын өрхөөс 20000 орчим өрхийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулахаар болсон. Тэгвэл өнөөдрөөс эхлэн өрх тус бүрээс нэг иргэнийг “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулахаар зорилготой “Нэг өрх- Нэг иргэн” аян Баянгол дүүрэгт амжилттай үргэлжилж байна.

Дүүргийн иргэд шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, шинжилгээ өгөхөөр ирэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, амны хаалтаа зүүн, бээлий өмсөн, хүн хоорондын зайгаа баримтлан үйлчлүүлж байна. Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг Баянгол дүүрэгт 13, 46, 47-р сургууль, 114 дүгээр цэцэрлэг, УБТЗ-ын "Замчин" спорт хороо зэрэг таван цэгт авч байгаа юм. 

Харин орон нутгийн иргэд болон зорилтот шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд энэ хугацаанд дээрх цэгүүдэд очиж бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдварын эрсдэлээс сэргийлэхийг зөвлөе.