Баянгол дүүргийн зарим хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоохоор болжээ. Тодруулбал, 2021 оны 01-р дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд 4 дүгээр хорооны 1-15, 16, 17, 21, 43, 47 тоот байрны оршин суугчдаас тандалт, илрүүлгийн PCR шинжилгээ авах тул тухайн байруудад ДОК-оос хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм тогтоосон байна. Д ээрх байршилд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдах аж.

Оршин суугчид, та бүхэн шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

#БАЯНГОЛ_ДҮҮРГИЙН_ОНЦГОЙ_КОМИСС