Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр дахин хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал Хөвсгөл аймгийн Ханх сумын Ходон багийн “Нуурт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 308 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т/ нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10:21 цагт 3.6 магнитуд, 12:00 цагт 3.8 магнитуд, 14:48 цагт 3.7 магнитуд, 18:06 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол 19:10 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлалт болжээ. Түүнчлэн мөн өдрийн 20:01 цагт 3.8 магнитуд, 21:32 цагт 3.6 магнитуд, нэгдүгээр сарын 14-ний өдрийн 04:57 цагт 3.9 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт явагдсан байна.