Баянзүрх дүүрэгт коронавирусний халдвар голомтлон гарсаар байна. Өчигдөр тус дүүргийн 2, 7 дугаар хорооны иргэдээс халдвар илэрч оршин суух байруудыг нь хамгаалалтад авсан бол өнөөдөр дахин нэг хорооны иргэдээс халдвар илэрчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Саруул тэнгэр 2 хотхоны 103 дугаар байрны 2 дугаар орцонд Ковид-19 эерэг тохиолдол бүртгэгдсэн байна. Тиймээс тус байранд өглөөний 07:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож хамгаалалтад авчээ.

Дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн орцны иргэдийг яаралтай ПСР шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа аж.